Азербайжан: Монголын стандарт хэмжил зүйн газар семинарт оролцож байна
Чихэнд чимэгтэй
2024-05-28
Олон улсын стандартчиллын байгууллага Азербайжаны стандартчиллын хүрээлэнтэй хамтран Баку хотноо “Манлайлал, менежментийн хөгжлийн хөтөлбөр” бүсийн семинар зохион байгуулж байна. Семинарт Монголын Стандарт, хэмжил зүйн газар, Албани, Бахама, Буркина Фасо, Бэлиз, Бутан, Колумб, Гана, Грек, Кени, Катар, Руанда, Саудын Араб, Йэмэн, Швед улсын стандартчиллын байгууллагын дарга нар оролцож байгаа аж. Манай СХЗГ нь 1953 оноос үйл ажиллагаагаа явуулж буй бөгөөд 6635 үндэсний стандарт баталжээ. Мөн ирэх сарын 01-ны өдрөөс эхлэн www.estandard.gov.mn системээ шинэчилж хуучныгаа энэ оны 12 дугаар сарын 31-нд хаахаар болсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.